Шууд Chart

"Монголын дуу хоолой" радио Гадаад харилцааны яамтай хамтран Япон улсад "Сонсогч редакцийн уулзалт" хийлээ

2014-10-22 15:59:40

“Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакциас зохион байгуулсан “Сонсогч редакцийн уулзалт” энэ сарын 11-ний өдрийн 13:00 цагт Япон дахь Монголын элчин сайдын яамны байранд боллоо.

Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монголын ёс заншил, түүх соёлыг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг ГХЯ дэмжин ажиллажээ. 

Сонсогчдод редакцийн танилцуулга болон Япон хэлний редакцийн 25 жилийн ойд ирүүлсэн сонсогчийн мэндчилгээг дэлгэцээр үзүүлж, МҮОНР үүсэн байгуулагдсаны 80 жил, “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба үүссэний 50 жилийн ойд зориулсан “Монгол орныг хэн сайн мэдэх вэ?” уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн юм.

Түүний дараа Япон дахь “Монголын дуу хоолой” радиогийн сонсогчдын клубийн тэргүүн Оотакэ Тошимичи гуай уулзалтад хүрэлцэн ирсэн нийт сонсогчид болон МҮОНР-гийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монголын дуу хоолой" радио Гадаад харилцааны яамтай хамтран Япон улсад "Сонсогч редакцийн уулзалт" хийлээ  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй