
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр зөвшөөрөлгүй баригдаж, аюулгүй ажиллагаагаа баримтлаагүйгээс хүний аминд хүрсэн барилгын компаниудын барилгыг нураана гэж мэдэгдлээ. Үүнд, "Тэнгис" кино театрын дэргэд баригдаж буй “Зуншин” компанийн барилга орсон байна. Тус барилгын үйл ажиллагааг актаар зогсоочихсон байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад, авто замаар явж байсан машин дээрээс төмөр унагаж хүний амь насанд хүрсэн билээ. Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоогоод байсан боловч Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй “Зуншин” компанийн барилгыг нураах шийдвэр гаргасан нь энэ юм.
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.