Шууд Chart

Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай ойлголцсонгүй

2014-10-22 17:03:49

Хонгконгийн оюутнуудын эхлүүлсэн “Шүхэртэй” жагсаал олон хоног үргэлжилж байна. Жагсагчид Бээжингээс сонгуулийнхаа эрхийг салгаж авахын төлөө ийнхүү олон хоног жагсаж, томоохон зам талбайг хаан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Үүнтэй холбогдуулж өмнө нь Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай уулзалт зохион байгуулсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байв. Харин өчигдөр тус улсын удирдлагууд жагсагч оюутнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Оюутнууд удирдлагуудад хандаж энэхүү сонголтдоо үнэнч байна хэмээн илэрхийлсэн байна. Харин Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин “Бээжингийн эрх баригчид болзлоо яасан ч өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай ойлголцсонгүй  
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй