Шууд Chart

Төрийн байгууллагуудын барилга, замын хүртээмжтэй байдлыг шалгана

2014-10-23 09:18:02

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, "Түгээмэл хөгжил төв” төрийн бус байгууллагатай хамтран өнөөдөр "Орчны хүртээмж ба MNS 5826-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартууд”-ын хэрэгжилтийн хяналт шалгалт, үнэлгээг хийнэ.

Энэ удаа төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын барилгууд, нийслэлийн зам, гүүрэн гарцуудыг сонгон авч шалгахаар төлөвлөөд байна.

 

Хамтарсан шалгалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцоход тулгарч буй орчны саад тотгорыг арилгах, олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, хамтран ажиллах зорилготой юм.

 

Хүний эрхийн хяналт шалгалт, үнэлгээг хийхдээ "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, техникийн шаардлага” MNS 5682:2006; "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009, "Иргэний барилга төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартуудыг шалгуур үзүүлэлт болгох аж.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Төрийн байгууллагуудын барилга, замын хүртээмжтэй байдлыг шалгана  
Үзсэн: 2147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй