Шууд Chart

Сонирхолтой олдворууд олджээ

2014-10-23 10:20:44

ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "Сарьдагийн хийд"-ийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг энэ оны наймдугаар сараас есдүгээр сард хийж гүйцэтгэсэн.

"Сарьдагийн хийд" гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан "Рибо гэжайлин" хэмээх хийд юм.
 
Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас 50 хүртлээ 30 жил амьдарсан ажээ. Энэ судалгааны үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхадын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олноороо гарсан байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонирхолтой олдворууд олджээ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй