Шууд Chart

Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүнэ

2014-10-23 10:36:28

УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Давж заалдах  шатны аравдугаар шүүх дээр хянан хэлэлцэхээр болжээ.

Тэдний хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн бөгөөд Д.Дондог нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан байна.

Дашрамд дурдахад, Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь хурааж, 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээ шийдвэрлэсэн бол “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг  бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэж, нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн билээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүнэ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй