Шууд Chart

Өмчийн харилцааны газраас зөрчил илэрчээ

2014-10-23 10:44:02

Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагааг шалгажээ. Уг шалгалтыг түүврийн аргаар явуулсан ч багагүй зөрчил илэрсэн байна. Шалгалтаар Өмчийн харилцааны газрын дотоод хяналт тааруу, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгож хэвшээгүй, гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан хүний материалыг бүрэн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэх мэт зөрчил илэрчээ.

Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхийг харгалзахгүй, газрын мэдээллийн санд ямар хүн, ямар захирамж тушаал, захирамжийн дагуу бүртгэсэн нь тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээрийг арилгуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд албан шаардлага өгчээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өмчийн харилцааны газраас зөрчил илэрчээ  
Үзсэн: 2645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-23 11:01
Найрамдал явах замд Хаадын өргөө амралтын эсрэг талд, төв замын баруун талд 400м-т, Сангийн яамны зуслангийн чанх хойно, цахилгаан дэргэдээсээ татах боломжтой, хашаалсан, зуслангийн зориулалттай, 3500м2 газар зарна. Мөн Найрамдал зуслангийн баруун талд Шижирийн аманд байгаль сайтай, аялал жуулчлалын зориулалттай 4га газрыг яаралтай хямд зарна. 96985505

Бидэнтэй нэгдээрэй