
Хан-Уул дүүргийн II хороонд байрлах, олны дунд “Нэхмэлийн шар” гэж нэрлэгддэг орон сууцны оршин суугчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тэд “Аль эрт дахин төлөвлөлтөд орох ёстой шар барилгууд одоо хүртэл төлөвлөгөөнд орохгүй байгаа нь дүүргийн Засаг даргын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2007 онд энэ байруудад хүн амьдарч болохгүй гэх дүгнэлтийг гаргасан байдаг бөгөөд одоог хүртэл дахин төлөвлөлтөд орохгүй байгаад иргэд бухимдалтай хандаж байгаа юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Эдгээр байруудад үнэлгээ хийлгэхгүйгээр тендерт оруулж болохгүй. Иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэрэг болно. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Үнэхээр тэр “Орчлон” компанийн захиралтай холбож ойлгоод байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулж болно. Ямартай ч бид “Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасны дараа албан ёсоор тендер зарлах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байна” гэв.
Одоогоор дахин төлөвлөлтөд орох ёстой 27 байр байгаа юм.
Ж.Ганхуяг: Үнэлгээний хороо үнэлгээгээ гаргасны дараа тендер зарлана | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.