Шууд Chart

Том "гар"-т үлэг гүрвэлийн нууцыг тайлжээ

2014-10-24 08:20:55

Хэдэн арван сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдээс бие организмын хамгийн онцгой бүтэцтэй нь тринозавр байжээ.

Урд хоёр мөч нь хэтэрхий том үлэг гүрвэл эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж байсан. Харин уг өвөрмөц байдлын нууцыг тайлсан талаар палентологчид мэдээлэв. Эл нууцыг тайлахад багадаа 50 жил зарцуулсан талаар тэд онцлон мэдэгдэж байна.

Түүхээс нь сөхвөл, 1960-аад оны үед урд хоёр мөч нь том үлэг гүрвэлийн ясыг эрдэмтэд олсон бөгөөд өнөөдрийг хүртэл ямар амьтных болох нь тодорхойгүй байжээ. Харин одоо уг амьтны биеийн үлдсэн ясыг олсон бөгөөд тринозавраас илүү аймшигтай араатан болохыг тогтоогоод байна. Энэ амьтан нь том биетэй, хүчтэй, бөгтгөр нуруутай, том тавхайтай гэнэ. "Нэчьюр" сэтгүүлд гарсан судалгааны нийтлэлээс харахад эл амьтан нь түүхэн дэх хамгийн сонин жигтэй, төсөөллөөс ч давж гарсан гэнэ.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Том "гар"-т үлэг гүрвэлийн нууцыг тайлжээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй