“Торгоны зам”-ын олон улсын киноны анхдугаар наадам энэ сарын 20-ны өдөр Хятадын Ши-Ань хотод нээлтээ хийлээ.
Зургаа хоног үргэлжлэх уг кино наадамд торгоны зам дагуух 20 гаруй улс орны киночид, энэ салбар дахь гадаад, дотоодын нэр хүндтэй 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн кино наадмын зорилго нь Хятадын кино урлагийг дэлхий дахинд танилцуулахаас гадна олон улстай соёлын солилцоог эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.
Уг арга хэмжээ нь нээлт, кино танилцуулах өдөрлөг, шилдэг бүтээлийн шалгаруулалт, торгоны замын улс орнуудад кино урлагийн форум зэрэг долоон том хэсгээс бүрджээ.
“Торгоны зам”-ын олон улсын кино наадам эхэллээ | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.