Өнөөдөр 10:00-11:00 цагийн хооронд “ICC TOWER” барилгад “Онцгой байдлын үед авах арга хэмжээ” гал унтраах болон аврах үйл ажиллагааны үзүүлэх сургуулийг "Цаст Пропертийз" ХХК, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулна.
Энэ ажиллагаанд гал түймрийг илрүүлж мэдээлэх болон гал унтраах автомат сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон барилгад байрлах нийт ажилтан, албан хаагчид галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангагдахаас гадна анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах зааварчилгаа авах мөн галын аюул болон онцгой байдлын үед тухайн обьектоос хэрхэн аврагдах үзүүлэх сургуулилтад биечлэн оролцоно.
Дээрх арга хэмжээ нь гэнэтийн онцгой байдлын үед тохиолдож болох эрсдлээс хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг хохиролгүй авч гарахад чухал нөлөөтэй ба бусад барилгууд үлгэр жишээ авахуйц үйл ажиллагаа болж байна.
“ICC TOWER” -т үзүүлэх сургуулилт болно | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.