Японы найруулагч Макото Накамура Чебурашкагийн тухай хийсэн хүүхэлдэйн шинэ киногоо энэ сарын 25-нд Петербург хотноо болох ардын урлагийн “AVA Expo 2014” наадмын үеэр олон нийтэд үзүүлэхээр болжээ.
Тэрбээр уг киног өмнө нь Зөвлөлтийн үед бүтээлцэж байсан зураач Леонид Шварцман болон бусад Оросын хүүхэлдэй бүтээгчид, зураачидтай хамтран бүтээжээ.
Уг кино нь гурван хэсгээс бүрдэх ба зураг авалт нь зургаан жил орчим үргэлжилсэн юм. Киноны нээлттэй холбогдуулан Чебурашкагийн дүрстэй бэлэг дурсгалын зүйл Японд зарагдаж эхэлсэн байна.
Чебурашкагийн шинэ анги гарна | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.