
Олон улсын Улаан загалмайн Ерөнхий нарийн бичгийн дарга Эльхаж Ас Си Эболатай холбоотой асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тэрбээр гурван тивийг хамраад байгаа энэ аюултай өвчнийг анагаахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө гэж хэлэв. Түүний ярьснаар өвчтэй хүнийг маш сайн тусгаарлах, сайн эмчлэх хэрэгтэй гэнэ. Мөн тэрбээр нас барагсдад хүндэтгэлтэй хандахыг сануулсан байна.
Эльхаж Ас Си “Энэхүү халдварт өвчнийг ялан дийлэхэд дөрвөөс зургаан сарын хугацаа шаардлагатай” гэлээ.
Эболаг эмчлэхэд 4-6 сар шаардагдана гэв | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.