Шууд Chart

"Nokia" ашигтай ажиллаж эхлэв

2014-10-24 11:04:31

Гар утасны салбар нэгжээ худалдсанаас хойш "Nokia"-ийн байр байдал дээрдэж байгааг тус компани ашигтай ажиллаж эхэлснээс харж болохоор байна. BBC-ийн мэдээлснээр Финлянд компанийн гуравдугаар улирлын борлуулалт 13 хувиар өссөний зэрэгцээ ашгийнх нь хэмжээ 747 сая еврод хүрч өссөн нь шинжээчдийн таамгийг давсан дүн болжээ. Харин жилийн өмнө компани 91 сая еврогийн алдагдалтай ажиллаж байсан юм.

"Nokia" гар утасны салбар нэгжээ "Microsoft"-д худалдсанаар сүлжээний тоног төхөөрөмж болон программ хангамжийн бизнестээ анхаарах болсон аж. Сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлд "Ericsson", "Huawei" компанийн араас гуравдугаарт бичигддэг "Nokia" компанийн хувьцаа 2013 оны есдүгээр сараас хойш 140 хувиар өсөөд байгаа юм байна.

"Microsoft" "Nokia"-ийн гар утасны салбар нэгжийг өнгөрсөн дөрөвдүгээр сард $7.2 тэрбумаар худалдан авсан юм. Харин энэ долоо хоногт тус компани шинэ бүтээгдэхүүнүүдээ "Nokia" нэрээр гаргахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, шинэ "Nokia Lumia" ухаалаг гар утсуудыг "Microsoft Lumia" нэртэйгээр худалдаанд гаргах ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Nokia" ашигтай ажиллаж эхлэв  
Үзсэн: 2353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй