Шууд Chart

Боко Харам дахин охидыг хулгайлав

2014-10-24 11:33:37

Зэвсэгт бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд хэсэгт орших Адамава мужийн хоёр суурингаас охид, эмэгтэйчүүдийг хулгайлсан гэж оршин суугчид мэдээлсэн байна. Хууль хяналтынхан энэ мэдээллийг баталгаажуулаагүй байгаа ч оршин суугчдын хэлснээр бол цэрэг, армийн удирдлагууд Боко Харам бүлэглэлтэй гал зогсоохоор тохиролцсоноо мэдээлсний маргааш ийм явдал болжээ.

BBC-ийн мэдээлснээр Исламист зэвсэгт бүлэглэл болох Боко Харам ярилцаж тохиролцсоныхоо дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард хулгайлсан 200 гаруй охид, эмэгтэйчүүдийг суллана гэж Нигерийн Засгийн газар найдаж байгаа аж. Засгийн газар өнгөрсөн баасан гарагт гал зогсоохоор тохиролцсоноо зарласны зэрэгцээ энэ долоо хоногт хөрш Чад улсад Боко Харам бүлэглэлтэй дахин хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн байна.




Боко Харамынхан хэн бэ?


-    2002 онд байгуулагдсан
-    Эхэндээ барууны боловсролыг эсэргүүцжээ. Боко Харам гэдэг нь Хауса хэлээр "Барууны боловсрол хориотой" гэсэн утгатай.
-    Исламын Улс байгуулахаар 2009 онд дайралт довтолгоон хийж эхэлсэн. Үүний улмаас Нигерийн зүүн хойд хэсэгт олон мянган хүн амь үрэгджээ. Тэд түүнчлэн нийслэл Абужа хот дахь НҮБ-ын байр, цагдаагийн газар руу дайрсан байна.
-    2013 онд АНУ Боко Харамыг террорист бүлэг гэж зарлажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Боко Харам дахин охидыг хулгайлав  
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй