Шууд Chart

Ж.Амарсанаа: Холбогдох хүмүүс нь хүнд суртал гаргаад байна

2014-10-24 14:40:24

АНУ-ын “Gilead Sciences” компанийн элэгний С вирусыг эмчлэх “Sovaldi” (софосбувир) 400 мг шахмал эмийг Канад улсын “Patheon Inc” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг яаманд ирүүлсэн байдаг. Харин “Sovaldi” эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж үзэх хэрэгтэй байгаа гэдгээр хойшлуулсан билээ. Түүнээс хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн ч одоог хүртэл энэ эм Монголд орж ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаа “АНУ-д үйлдвэрлэсэн Софосбувер гэдэг эмийг оруулж ирэх ажил удааширч байна. Хаана, хаанаа хүнд суртлын асуудал байгаад байх шиг. Миний хувьд бол үүнд бухимдалтай хандаж байгаа. Уул нь гэрлийн хурдаар биелэх ёстой ажил. Яагаад гэвэл ард түмний эрх ашиг хамгийн түрүүнд тавигдах учиртай. Эрүүл мэндийн яам бол Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд чухал хэрэгцээтэй гэснээ маш хурдан хэрэгжүүлэх чадвартай тийм статус байх ёстой. Гэтэл одоо энэ ажлыг эхлүүлснээс хойш 3-4 сар өнгөрч байхад шийдсэн юмгүй байгаа үнэхээр бухимдуулж байна. Гэхдээ удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байгаа” гэж ярилаа.

Тэрбээр 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.долларын өртгөөр авах болсон тухайгаа өмнө нь хэвлэл мэдээллээр ярьж байсан билээ. Харин үүнтэй холбогдуулан өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эмийг бүртгэх эсэхийг яам  хэлэлцээд  сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан. 900 долларын эмийг 1800 доллараар оруулж ирнэ гэсэн нь дэд сайд болоод “Оном” сан хоёрын хооронд маргаан үүсгээд байна. Энэ асуудлыг одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би энэ асуудлаарх  дэлгэрэнгүй тайланг ҮАБЗ, ТЕГ-т хүргүүлсэн” гэх мэдээллийг хийлээ.

Энэ эмийг оруулж ирсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй “Оном” сангийн захирал Ч.Ганхөлөг “Бидний хувьд улсдаа оруулж ирэх ажлыг зохион байгуулж байна. Харин зарж худалдаалах ажлыг тусдаа компани гүйцэтгэнэ.  Анхнаасаа энэ эмийг  900 ам.доллараар оруулж ирэхээр ярьсан. Дэд сайд Ж.Амарсанаа санаатай  юм уу, санамсаргүй юм уу 1800 доллар гэж ярьсан нь яах аргагүй буруу мэдээлэл. 900 ам.доллараар гурван сарын курс эмчилгээ хийнэ. ДЭМБ-аас 3 сарын курс эмчилгээгээр  элэгний С вирусыг бүрэн эмчлэх боломжтой гэж  үзсэн.  Гэхдээ өөр эмэнд дасал болчихсон өвчтөнд хавсарч хэрэглэвэл зургаан сарын курс эмчилгээ шаардагдана. Энэ өвчнөөр өвчилсөн хүн бүрт  зургаан сарын  курс эмчилгээ шаардлагагүй. Тэгэхээр 900 ам.доллар гэдгээрээ явах нь зөв. Үүнээс болоод маргаан үүссэн зүйл байхгүй. Бидний хувьд иймэрхүү хэрүүл, маргаанд оролцох сонирхол алга” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ж.Амарсанаа: Холбогдох хүмүүс нь хүнд суртал гаргаад байна  
Үзсэн: 3837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-01-03 18:44
Энэ одоо хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгаан бээ? Энэ Америкаас орж ирэх эмийг хүлээгээд С вирусны эмчилгээгээ зогсоогоод удаж байна. 2014.5 сараас хойш. Сайн эм ирнэ тэрийг хэрэглээд зүгээр болно гэж ойлгосон. Наана нь дэмий мөнгө үрж байхаар нэг мөсөн тэр сайн эмийг хүлээж байна. Гэтэл ирдэггүй ээ одоо хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг яаж мэдэх вэ? УИХ гишүүн Энх-Амгалан гэж хүний яриа ортой мэт санагдаж байна. Хэрүүлээ өөрсдийн нэр төр алдар хүндээ болиод жирийн иргэдээ бодооч. Удвалд сайдад итгэл төрөхгүй л байна даа. Өөрсдөө болохоор гадаад яваад эмчлүүлдэг боломжтой улс шүү дээ. ард иргэдээ бодооч. Ямар муухай улс вээ. хэлэх ч үг алга. Хурдан тэр эмээ оруулж ирээч
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-01-03 18:44
Энэ одоо хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгаан бээ? Энэ Америкаас орж ирэх эмийг хүлээгээд С вирусны эмчилгээгээ зогсоогоод удаж байна. 2014.5 сараас хойш. Сайн эм ирнэ тэрийг хэрэглээд зүгээр болно гэж ойлгосон. Наана нь дэмий мөнгө үрж байхаар нэг мөсөн тэр сайн эмийг хүлээж байна. Гэтэл ирдэггүй ээ одоо хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг яаж мэдэх вэ? УИХ гишүүн Энх-Амгалан гэж хүний яриа ортой мэт санагдаж байна. Хэрүүлээ өөрсдийн нэр төр алдар хүндээ болиод жирийн иргэдээ бодооч. Удвалд сайдад итгэл төрөхгүй л байна даа. Өөрсдөө болохоор гадаад яваад эмчлүүлдэг боломжтой улс шүү дээ. ард иргэдээ бодооч. Ямар муухай улс вээ. хэлэх ч үг алга. Хурдан тэр эмээ оруулж ирээч
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-25 09:27
бүрэн судлагдаагүй эмийг өндөр үнээр өвчтэй зовлонтой хүмүүст зарах гээд улайраад байгаа энэ залуу эмч хүн гэж үү?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-24 19:50
ene zalit uneg mongolchuudiin uvchnuur biznes hiij bn shde, hamgiin ih undur urtugtei em tan heregledeg elegnii uvchtunuudeer tug tahih gej bgaamuu chi, uter turgen ene suudlaas zailaarai, galzuursan gulug, chamaig taaradval neg sain nulimaad haynaa za
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-10-24 15:46
Mongol irgediinhee toloo gesen setgeleer bogino hugatsaand hootsoldoj bgaa Amarsanaag eserguutsej bgaa ulsuud archaagui mulguu Udvaliin gar hol bololtoi.3 sar uuh ni 900,hagas jil bol1800 baih ni zov l bna.Iim ilt yumiig guivuulj une nemsen meteer yarij,tsuurah ni hend heregtei ve.Yamarch 4 argiin too bodoj chadah hund oilgomjtoi yumiig guivuulah ni ooroos ni iluu ajillaj bgaad ataarhaj,ner hund ni unahaas aij bgaa archaagui avgain uildel.Hedii turgen butne ter hemjeegeer olon hunii uhel holdono gedgiig oilgohiig ch husdeggui archaagui alban haagchid,EM-iin said ene horvood bna gej bodohod oi gutaj bna.Ondor hogjiltei ornii shinjleh uhaan,standartiig davaad garchihsan yumiig heden mulguu sudlaj,batalgaajuulna geed honog hugatsaa aldaj bna gehed eruul hunii uhaand baimaargui.Mulguugaa medehgui neg ih mundag ulsuud boloh gej eliirch baihaar tsaana ni hun amid yavah hugatsaa aldaj bna gedgiig medehgui bna gedeed bodohoor bugdiig ni haraal ideesei gehees oor ug oldohgui bna.
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2014-10-24 15:16
Uvchtunuudiin setgel sanaagaar toglokhoo boliochee ded saidaa. Bi tanii khuviin HAPPY VERITAS -d viruse tooluulahaar ankh khandsan.Ug ni 20-30 bkhad kheviin gej khelsen kharin nadad 40 say C virustei bna Alat Asat uzeed ch nemergui undur garna manai emnelegt khevtej yaraltai emchilgee khiilge gsen. Shuud l ingeed ukhlee gej buten udur shunu uilsan.Yadaj bkhad khukhuul khuukhedtei. Akhiinkhaa zuvlusnuur naad gazar chini dandaa tegj usguj kheldeg gej elegnii emch ner bugd meddeg yumbna ...uur emnelgt khand gsnii daguu Khaldvart Gyals tuv 2-t zereg khandakhad Alat Asat kheviin garsan. Khereg blno geed 2008 onii barimtiig chini khadgalsan. Uvchtunuudeer biznes khiij setgel zuin daramtand oruuldag khun unuudur ded said bolchikhson guij yavdag...uil lai ni ergeed uurt ni irekh bkhaa.saykhan net deer Virusee tooluulsan khumuusiig zokhiomloor usguj bichuuldeg gej laborant ni yrisan setgedliig olj unshaad oi gutsan. Ene khun zuvkhun ashig khonjoo l khardag khun gej dugnesen.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-10-24 15:14
unjiisan tenegiig hen ene suudald tavidag bna aa...iim erguu banidiar udirduulna geheer l....
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2014-10-24 15:09
чи муу хэрүүл мэндийн саад амарсанаа бацаан минь ядарсан ард түмнээ мөлжих санаатай аан. чамайг таарвал нэг сайн шанааднаа аан
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2014-10-24 15:07
амарсанаад цалингийн 10 хувь нэмэгдүүлээд эмээ 900 доллараар зарья аа. үгүй бол Амарсанаагаар өрөө гаргаж өгөөд хүнээ бүртгүүль. яахав нэг хүнээс 500 төгрөг авна биз аан
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2014-10-24 14:57
ÀÌÀÐÑÀÍÀÀÃÈÉÍ ÕÓÂÈÉÍ ÁÈÇÍÝÑ. ÌÝÄÝÕÃ¯É ÃÝÆ ÑÀÍÀÀ ÞÓ. ×È ÁÈÄ ÕΨÐÛÍ ÝËÝÃÍÈÉ ÂÑ ÂÈÐÓÑ ÌÝÄÄÝà ÃÝÆ ÞÓ ÁÀÉÑÀÍ ÞÌ.

Бидэнтэй нэгдээрэй