Шууд Chart

Нийтийн тээврийнхэн төрийн “хөнгөлөлт”-өөс татгалзав

2014-10-24 15:04:41

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг “2015 онд 83705 ахмад настанд 26.2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10.6 тэрбум, 113000 оюутанд 36 тэрбум, бүгд 72.8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамнаас унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж, Сангийн яаманд хүргүүлсэн. Яамд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод, унааны зардлын нөхөн олговрыг тооцоолсон байтал 30 хувиар бууруулж, нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байна” гэлээ.

Тиймээс тэд дээрх төсөвт тааруулан хүн тээвэрлэх, эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбар дэвшүүлж буй аж. Улмаар эрх ашгаа хамгаалан ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн төлбөр авч зорчуулах болсноо урьдчилан мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Нийтийн тээврийнхэн төрийн “хөнгөлөлт”-өөс татгалзав  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй