Шууд Chart

NATO-гийн онгоцууд Оросын тагнуулын онгоцыг зогсоожээ

2014-10-24 15:19:40

Балтийн тэнгисийн дээгүүр нисч явсан Оросын тагнуулын онгоцыг NATO-гийн онгоцууд зогсоосон талаар тус байгууллага албан ёсоор мэдээллээ. Лхагва гарагт Эстонийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Ил-20 онгоц тус улсын агаарын орон зайд нэг минут орчим хугацаанд ниссэн бөгөөд үүний дараа Эстонийн холбогдох албаныхан Оросын элчин сайдыг дуудаж уулзсан байна. Харин Оросын батлан хамгаалах яам тус онгоцоор сургуулилтын нислэг хийж байсан, Эстонийн агаарын хилийг зөрчөөгүй гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт NATO-гийн гишүүн бус улс болох Швед усан хилийг нь зөрчсөн гэх шумбагч онгоцыг хайсан ба тус шумбагч Оросынх байсан гэж үзэх хүн цөөнгүй байсан аж.
 
Харин эдийн засгийн хувьд хийгдсэн "нүүдлүүдийг" дурдвал, Украйны зүүн хэсэг дэх зөрчилдөөн нь Оросын тал босогчдыг дэмжсэнээс үүдсэн гэж үзэж буй барууны орнууд тус улсын банк санхүү, эрчим хүчний салбарт хориг тавьж, нэр бүхий албан тушаалтан, бизнесменүүдийг хар дансандаа оруулсан. Харин Москва үүний хариу болгож Европын орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байгаа юм.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

NATO-гийн онгоцууд Оросын тагнуулын онгоцыг зогсоожээ  
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-28 12:29
Нато балтийн тэнгист үу хийж явсийн

Бидэнтэй нэгдээрэй