Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн урлан бүтээх төвийн хамтран зохион байгуулж байгаа “Урлахуйн гайхамшиг” багш, сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийтдээ 11 төрлийн гар урлалын бүтээл энэ үзсэгэлэнд тавигдсан байна.
Мөн нийслэлийн хүүхдүүдийн дунд “Цэвэрхэн Улаанбаатар” уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. Тус үзэсгэлэнгийн бүтээлүүд “Урлахуйн гайхамшиг”-т бас дэлгэгдсэн байна. Дийлэнхдээ мастер багш нарын бүтээл эзэлсэн эл үзэсгэлэнг зорьж ирсэн хүн олон байлаа. Баримал, сийлбэр давамгайлсан энэ үзэсгэлэнг хүүхдийн гар зураг чимжээ. Сурагчдын бүтээлээс модернист буюу шинэчлэл харагдаж байгаа нь яах ч аргагүй дэвшил юм. Энэ цаг үеэс арай өмнөхөн хүүхдүүд нар, хонь, ус, уул л зурдаг байсан бол одоо харьцагуй задгай сэтгэж эхэлжээ.
Харин багш нарын бүтээлүүдээс домог мөн түүхэн баатруудын дүр төрх харагдаж байна. Ур хийцийн хувьд нэгэнт хүний сэтгэл зүрхэнд суусан баатарлаг дүрийг тодотгон гаргажээ. Багш нар нь шавиа дэлхийн хүүхдийн гар урлалын хэмжээнд өрсөлдөхүйц бүтээл хийж чадаж байна гэж дүгнэсэн. Мөн монгол хүүхдийн сэтгэхүйн онцлог өвөрмөц гэдгийг ч энэ үеэр тодотголоо.
Эрхэм уншигч та бүхэнд “Урлахуйн гайхамшиг” үзэсгэлэнгийн зарим бүтээлийг сонирхуулъя.
Монгол хүүхдүүдийн бүтээл дэлхийд өрсөлдөхүйц болжээ | ||
Үзсэн: 3088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.