Шууд Chart

Ноолуурын эрэлт ихэсчээ

2013-08-05 09:19:21

Өнгөрсөн долоо хоногт  хөдөө аж ахуйн биржийн худалдаагаар  нийт 3878 богц ноолуур  2.2 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.

Ноолуурын үнэ ийн өссөн нь ноолуур ховордож байгаатай холбоотой бөгөөд  хөдөө аж ахуйн бирж дээр явагдсан ноолуурын арилжаа долдугаар сарын 30-нд  1.2 тэрбум төгрөгт хүрчээ.
 
Долоо хоногийн арилжаанд брокерийн гурван компани оролцож, гурван агуулахын 23 захиалга, ноолуурын 13 хэлцэл хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг богц буюу 10 кг ангилаагүй ноолуурын ханш дунджаар 670 мянган төгрөгт хүрч, өмнөх долоо хоногийн дундаж ханшаас 110 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ноолуурын эрэлт ихэсчээ  
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй