Шууд Chart

Цохилохоо больсон зүрхийг "амилуулжээ"

2014-10-27 09:14:01

Австралийн мэс засалчид цохилохоо больсон зүрхийг ашиглан анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэж мэдэгдлээ. Эмнэлгийн практикт тархины үхэл болсон нь батлагдсан ч зүрх нь цохилж буй хүний зүрхийг мэс засалд ашигладаг байна.

Сиднейн Гэгээн Винсентийн эмнэлгийн эмч нар цохилохоо болиод 20 орчим минут болсон зүрхүүдийг тусгай төхөөрөмжид хийн сэргээж, улмаар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Мэс засалд орсон анхны өвчтөн Мишель Грибилас 10 жил залуужсан мэт сэтгэгдэл төрж байна, одоо би "өөр хүн" болсон гэж хэлсэн талаар BBC мэдээллээ. Эмч нар түүнд мэс засал хийснийхээ дараа шилжүүлэн суулгах  мэс заслыг хоёр удаа амжилттай хийсэн байна.

Цохилохоо больсон зүрхний үйл ажиллагааг сэргээдэг төхөөрөмжийг дэлхийн улс орнуудад туршиж байгаа бөгөөд энэ нь амь аврагдаж буй өвчтөнүүдийн тоог 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Цохилохоо больсон зүрхийг "амилуулжээ"  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй