Шууд Chart

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл гурван өдөр эгшиглэнэ

2014-10-27 10:33:49

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклийг өнөөдөр Улаанбаатар Чуулгын тайзнаа тавих юм.

Тус мюзиклийг 2014 оны 10 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаас үзэж болох юм байна.

Мюзиклийн зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег Юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгжмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл гурван өдөр эгшиглэнэ  
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй