Шууд Chart

Ерөнхийлөгч түмэн морьтон жагсаалыг манлайлна

2013-08-05 09:42:06

Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна.  

Түмэн морьтон жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Алдарт уяачид тэргүүлэн жагсаж, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулахаар төлөвлөсөн байна.
 
Мөн Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдах   хуран морины уралдааны тухайд  энэ сарын 9-10-ны өдрүүдэд эртний түүхт Хүй мандалын ногоон дэвжээнд болох юм.
 
Морьд нийт 22 километр зайд уралдах бөгөөд уралдааны замыг Улаанбаатар, Төвийн, Хангайн, Говийн, Зүүн, Баруун гэсэн үндсэн зургаан хэсэгт хувааж, нэг хэсэгт нь 500 морь уралдахаар зохион байгуулах аж.
 
 Уралдааны замын өргөнийг ийнхүү зургаан хэсэгт хувааснаар уг уралдаанаас бүс тус бүрийн эхний таван морь шалгарах бол нийт 3000 морьдын дотроос мөн цагаар нь тооцож, айргийн таван морьдыг шалгаруулах юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхийлөгч түмэн морьтон жагсаалыг манлайлна  
Үзсэн: 2417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй