Шууд Chart

Жагсагчдын эсрэг жагсаал болов

2014-10-27 10:57:32

Хагас сар гаруйн хугацаанд Бээжингээс ардчиллыг нэхэн жагсаж буй Хонгконгийн шүхэртэй жагсагчдын эсрэг 1000 гаруй үйлчилгээ эрхлэгч жагсаал зохион байгуулжээ. Шүхэртэй жагсагчид зарим томоохон гудамж, талбай, дүүргүүдэд жагсаал, суулт зохион байгуулж байгаа билээ. Энэ нь тэр дүүрэгт үйлчилгээ эрхэлж буй иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэв. Жагсагчдын хооронд мөргөлдөөн гараагүй ч бизнес эрхлэгчид сэтгүүлчид рүү халдсан байна. Албаныхны мэдэгдсэнээр Хонгконгийн “TVB” телевизийн сурвалжлагч, зураглаачид болоод “RTHK” сувгийн эмэгтэй сурвалжлагчийг түлхэж унагаагаад хөл, бие рүү нь  өшиглөснөөс эмнэлэгт хүргэгдсэн ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жагсагчдын эсрэг жагсаал болов  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй