Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-27 11:44:27

Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 27-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “У.Мижиддорж арслангийн удмыг залгаж яваа Ч.Санжаадамба зааных”, “Д.Тэрбишдагва: Би ганцхан фракцын төлөө ажилладаг”, “Д.Бат-Очир: ХасБанк Мэдээлэл Технологийн дэд бүтэцдээ бодитой хөрөнгө оруулалт хийсээр байна”, “УИХ-ын гишүүдийн өмнөөс мессеж явуулсан хүнийг ТЕГ тогтоожээ”, “Бурхандаа үнсүүлэхээр яарч явна” гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Хуурамч гэрээ, худал мессеж улс төрийг хааш нь эргүүлэх бол”, “Д.Эрдэнэсайхан: Кластерийн бүтцийг хөгжүүлж байгаа төсөлд урт хугацааны дэмжлэг хэрэгтэй”, “Монгол тамирчдын түүхийг дөрвөн талаас дурандсанаа дэлгэжээ”, “Хайрцаг доторх зүрх”, “65 настай, амрах дургүй оюутан” гэх гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн “С.Оюун: АН-тай байгуулсан гэрээгээ шинэчлэхгүй. Хуучнаар нь үргэлжлүүлнэ”, “Дархан-Уул аймгийн иргэд Л.Гансүхийг суллахгүй бол өлсгөлөн зарлана гэв”, “Л.Баянбат: Газраа баталгаажуулаагүй 3780 иргэний оронд нөхөн сонгон шалгаруулалт явуулсан”, “С.Баярцогт: Эвсэлтэй гэрээ байгуулсан, МАХН-тай биш” гэсэн ярилцлагуудыг онцлолоо.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Ерөнхий сайдыг тойрсон ордон доторх яриа”, “Богд уулын замаар хүнд даацын автомашин явахыг хориглов”, “Нийтийн тээврийн хөнгөлөлт ирэх жилээс үйлчлэхгүй гэв”, “Мобиком Корпораци гадаад улсаас манай улсын үүрэн операторуудад ирсэн хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ авлаа” гэсэн  ярилцлагуудыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Д.Содном: Одоогийн төрийн тогтолцоо болохгүй байгаад л асуудлын гол байна”, “А.Даваажаргал: Цас ихтэй ч дулаахан өвөл болно”, “Наркологийн эмнэлэгт иргэд дугаарлаж байгаа нь эмгэнэл”, “Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина”, “Нэг ч симфони сонсч амжаагүй хөгжмийн зохиолч” гэсэн гарчигтай сурвалжлагыг уншаарай.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй