![](/uploads/201410/news/thumb/4abb6c33df49777865923e4146376543_x3.jpg)
Малайзын Перлис мужид энэ сарын 21-26-нд оюутны модон бөмбөгийн ДАШТ болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 орны 200 гаруй тамирчин есөн төрлөөр, 32 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манай баг тамирчид амжилттай оролцож, эмэгтэй тамирчин Э.Энхтүвшин анх удаа модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо.
Э.Энхтүвшин талбайн цохилтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцож 13 тамирчин өрсөлдсөнөөс эхний тойрогтоо Тайваны тамирчин Лин Юун Антай таарч хожиж, шилдэг наймд үлдэн улмаар сугалаа сайн таарч гоц мөргөн хагас шигшээд шалгарчээ. Тэрээр мөнгөн медалийн төлөө Тайландын Жирапорн Чинпикдеетэй тоглон 5:2 харьцаагаар хожигдож хүрэл медалийн эзэн болов.
Хоёр дахь хүрэл медалийн тоглолт буюу манай улсаас эрэгтэй хосын төрөлд оролцсон Г.Батбуян, Ш.Батжаргал нар эхний тойрогтоо Тайландын шилдэг тамирчид болох Чиннакрит Имкражанг, Киттирхан Понгсане нарыг ялж медальд хүрэх замаа зассан. Тэд дараагийн даваандаа Энэтхэгийн тамирчдыг хожиж, улмаар Бангладеш улсын хос Кази Муеедул Ислам, Хасан Моудид нартай сугалаа таарч хожин, мөнгөн медалийн төлөө Хонгконгийн тамирчин Хо Тин Барру, Лок Чи Вонг нартай өрсөлдөж хожигдон хүрэл медалийн болзол хангажээ.
Энэ тэмцээн өмнө нь Тайвань, Тайланд, Уганда улсад явагдаж байсан бөгөөд энэ жил Малайзын Перлис мужид дөрөв дэх удаагаа явагдаж байна. Харин манай тамирчид оюутны модон бөмбөгийн ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль авсан төдийгүй хос хүрэл медальтай эх орондоо ирж байна.
Модон бөмбөгчид ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.