Их Британи улс Европын Холбооны төсөвт нэмэлтээр 1.7 тэрбум фунт стерлинг төвлөрүүлнэ гэж хүлээж байгаа хэмээн Европын Парламентын дэд ерөнхийлөгч Александр Граф Ламбсдорф мэдэгдлээ. Мөн тэрээр хэрэв Их Британи нэмэлт мөнгө төлөхөөс зайлсхийхээр санаархвал Европын Холбооны орнууд ихээр дургүйцнэ хэмээн анхааруулсан байна. Их Британиас ийнхүү нэмэлт хөрөнгө мөнгө шаардсан нь тус улсын эдийн засгийн өсөлт Европын бусад орнуудынхаас өндөр байгаатай холбоотой ажээ.
Энэ талаар Европын Парламентын дэд ерөнхийлөгч "Хэрэв тухайн улсын эдийн засаг тооцоолж байснаас өндөр хувиар өсвөл, энэ нь дундын төсөвт илүү их мөнгө төвлөрүүлнэ гэсэн үг. Улс орон болгон энэ зарчмыг хүлээн зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн байна. Ямартай ч Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Европын Холбооны төсвийн талаарх шаардлагыг огт биелүүлэхгүй гэж мэдэгдээгүй бөгөөд түүнийг улс төрийн хэлэлцээ хийж, харилцан буулт хийхээр эрмэлзэж байгаа гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Дэвид Камерон дахин хүнд байдалд оров | ||
Үзсэн: 2334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.