Шууд Chart

Английн хатан хаан анх удаа жиргэв

2014-10-27 13:32:56

"Өнөөдөр Шинжлэх Ухааны Музей дээр Мэдээллийн Эрин Үе үзэсгэлэнг нээсэндээ таатай байна. Хүмүүс энд зочлохдоо таатай байна гэдэгт итгэж байна. Элизабет Р."

Их Британийн хатан хаан Элизабет @BritishMonarchy хаягийг ашиглан анх удаа жиргэж, Лондон хотын Шинжлэх Ухааны Музейн томоохон шинэ үзэсгэлэнгийн талаар зарласан нь энэ юм. Тус үзэсгэлэн дээр очсон хүмүүс телеграфаас авахуулаад ухаалаг гар утас хүртэл орчин үеийн харилцаа холбооны түүхийг харуулсан эд зүйлсийг сонирхож болох юм байна.

Мэдээлэл, технологийн эрин зуунд мэдээлэл солилцох хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг болоод буй Twitter-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2010 оны 1-р улиралд ердөө 30 сая байсан бол 2014 оны 2-р улиралд 271 сая болж өсөөд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Английн хатан хаан анх удаа жиргэв  
Үзсэн: 2718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй