Хүүхэлдэйн киноны олон улсын наадам энэ сарын 30-наас ирэх сарын 10 хүртэл Москва хотноо болно.
Уг наадмаар хорь гаруй орны 400 орчим хүүхэлдэйн кино гарах юм. “Энэ удаагийн наадмын сэдэв нь хамгийн өргөн хүрээг хамарч болох шинжлэх ухаан болон супер баатрууд гэх мэт сэдэвтэй хийгдсэн уран зөгнөлт хүүхэлдэйн кино байх болно” гэж наадмыг зохион байгуулагчдын нэг Мария Терещенко хэлжээ.
Наадам нь Оросын өнгөрсөн оны шилдэг хүүхэлдэйн кино, дэлхийн хамгийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан гадаадын хүүхэлдэйн кино, мөн гэр бүлээрээ үзэж болох хүүхэлдэйн кино гэсэн гурван хэсгээс бүрдэх юм байна.
Хүүхэлдэйн киноны наадам болно | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.