Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд тансаг зэрэглэлийн, түлхүүргүй автомашинуудыг хулгайлах нь нэмэгдсэн гэж SMMT байгууллага анхаарууллаа. Тухайлбал урт гартнууд зөвхөн мэргэжлийн засварчдад зориулсан төхөөрөмж хэрэгслийг ашиглан, хулгай хийх болсон байна. Харин автомашин үйлдвэрлэгчид автомашинуудынхаа програмыг шинэчлэх замаар энэ төрлийн хулгайг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудалтай холбоотойгоор Лондонд амьдардаг зарим Range Rovers эзэмшигчдийг компаниуд даатгалдaa хамруулахаас татгалзсан байна.
Зарим үйлдвэрлэгчид түлхүүрийг халж, алганд багтах авсаархан удирдлагыг хэрэглээнд нэвтрүүлсэн ба энэ нь автомашиныг автоматаар түгжиж, онгойлгохын зэрэгцээ хөдөлгүүрийг асаадаг. Хэрэглээ нь нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэгтнүүд энэ "түлхүүрийг" дахин програмчлах бүтээгдэхүүнийг худалдан авч, буруугаар ашиглах болжээ.
"Гэмт хэрэгтнүүд алсын удирдлагатай түлхүүрийг дахин програмчлах замаар автомашин хулгайлж байна, энэ бол автын салбарт тулгараад буй томоохон асуудал" гэж Jaguar Land Rover компани мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Урт гартнууд түлхүүргүй автомашиныг "онилох" нь ихсэв | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.