Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо.
Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авьяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлжээ.
Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр, 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр III байрт орж байжээ.
Монголын дуурийн дуучдын залгамж халаа, чадварлаг залуучууд түрэн гарч дэлхийг донсолгож байгаагийн үргэлжлэл болсон С.Батчимэг нь УДБЭТ-ын хорын дуучин юм. Хорын дуучин дэлхийн тэмцээнийг тэргүүлж байгаа нь УДБЭТ-ынхан ямар авьяастайг харуулж байгаагийн илрэл юм.
Дуучин С.Батчимэг дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлэв | ||
Үзсэн: 2418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.