![](/uploads/201410/news/thumb/b1a71f492bf3ea5adbaad5babe68f13b_x3.jpg)
Өнгөрсөн бямба гарагт эхлэх байсан Үндэсний супер лигийн тэмцээн түр хойшлон лигийн багуудын уулзалтын дараа буюу ирэх баасан гарагт тэмцээнээ эхлэхээр болсон. Мөн энэ жилээс эхлэн эмэгтэй дээд лигийг зохион байгуулахаар болсон бөгөөд зургаан баг өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь- Таван Дохио", "Баянгол- Гурван тамир", МУИС ХҮС, ШУТИС, "SBL Хасын Хүлгүүд", "Эхлэл" гэсэн зургаан баг өрсөлдөх юм. Мөн баг тус бүр нэг легонер тоглогчтой байх ажээ.
Монголын сагсан бөмбөг хөгжиж байгааг бид Инчёны Азийн наадмаас олж харсан билээ. Тэгвэл ойрын жилүүдэд Үндэсний супер лиг зохион байгуулж эхлээд байгаа. Мөн эмэгтэй сагсчдын лигийн тэмцээн энэ жилээс эхлэн жил бүр зохион байгуулагдах гэнэ.
Эмэгтэй дээд лигт зургаан баг өрсөлдөнө | ||
Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.