Шууд Chart

Байгаль орчны сэдвээр бичдэг сэтгүүлчид өнгөрсөн оны шилдэг нийтлэлүүдээ шалгарууллаа

2010-01-15 02:32:38

Байгаль орчны  чиглэлээр бичиж туурвидаг “Ногоон дэлхий” клубийн сэтгүүлчид  өнөөдөр  өнгөрсөн оны  шилдэг нийтлэлүүдээ шалгаруулжээ. Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх  “Ногоон  дэлхий” клубийн  үйл  ажиллагааг БОАЖЯ, Дэлхийн  байгаль хамгаалах  сан, Швейцарийн хөгжлийн  агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр  зэрэг төрийн болон  төрийн бус байгууллагууд  дэмжиж ажилладаг. “Ногоон дэлхий” клубийн 2009 оны  шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрыг “Улстөрийн тойм” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Цогзаяабаатар “Цөл  үйлдвэрлэгч мал” нийтлэлээрээ, хоёрдугаар байрыг “Зууны мэдээ” сонины Улс төр мэдээллийн албаны дарга Ө.Батхүү “Долоон  донголын дундахыг самарч, уулс уйлж байна” сурвалжлагаараа, гуравдугаар байрын шагналыг  “Үнэн” сонины  сурвалжлагч Д.Элбэрэлт “Эзэнтэй ба  эзэнгүй ус” нийтлэлээрээ хүртсэн байна. Харин тусгай  байрын шагналыг “NTV” телевизийн  сэтгүүлч Б.Мөнхтуяа “Цөлжилт” нэвтрүүлгээрээ авчээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Байгаль орчны сэдвээр бичдэг сэтгүүлчид өнгөрсөн оны шилдэг нийтлэлүүдээ шалгарууллаа   
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй