Кэмбрижийн гүнгийн эхнэр хүү төрүүлж Их Британийн Хатан хааны гэр бүлийн магнайг тэнийлгэсэн билээ. Үүний дараа Уильямын дүү ханхүү Харри "Эхнэр хүүхэдтэй болж амьдралаа төвхнүүл" гэж надаас шаардаж шахахаа больсон хэмээн хошигнон ярьжээ. Одоо 28 настай Харри аав нь өвөө болсондоо хөл газар хүрэхгүй баярласан гэж хэлсэн байна. Мөн хэсэг хугацаанд гоонь явж магадгүй талаараа ч цухуйлгажээ. Харри Плимут хот дахь тэнгисийн цэргийн баазад зочилж, цэргүүд болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзсан бөгөөд Таша Рейллитэй ярилцах үеэрээ ийнхүү хуучилсан байна.
РАЛЬДИЙ.А
Ахынх нь эхнэр нярайлсны дараа Ханхүү Харрид ирдэг "дарамт" үгүй болжээ | ||
Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.