Шууд Chart

Женнифер Лопез бизнесээ дахин өргөтгөлөө

2013-08-05 11:36:00

Өнгөрсөн долоодугаар сард 43 насных нь төрсөн өдөр тохиосон нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопез бизнесийн ертөнцөд од шүүрч яваа нэгэн билээ. Тэрээр 2005 оноос эхлэн залуу бүсгүйчүүд, охидод зориулсан “JLO” брэндээ гаргаснаас гадна үнэртний зах зээлд ч “Glow” үнэртэй ус нь тэргүүлсээр байна.

Тэгвэл төрсөн өдрийнхөө дараахан бизнесээ дахин өргөтгөж, Нью-Йорк хотод  өөрийн нэрийн Viva Movil хэмээх их дэлгүүрийг нээсэн байна. Тус их дэлгүүрийнхээ нээлтийн үеэр  VeriZone хэмээх шинэ загварын утасгүй интернэт бүхий гар утасны компанитай хамтран ажиллаж байгаагаа мөн дурджээ.
 
Тэрбээр 1969 оны долдугаар сарын 24-ны өдөр төрсөн эл бүсгүй өдгөө чадварлаг  дуучнаас гадна жүжигчин, авьяаслаг бүжигчин,  сайн загвар зохион бүтээгч гэдгээрээ  ихээхэн алдартай билээ.
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Женнифер Лопез бизнесээ дахин өргөтгөлөө  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй