Шууд Chart

Севол хөлгийн ахмадад ялын дээд хэмжээ өгөх магадлалтай байна

2014-10-29 09:21:06

Солонгосын Сөүл хотоос Чежү арлыг зорьж явсан Севол хөлгийн ахмад И Жүн Сөг болон багийн гурван хүнд хуулийн дээд хэмжээ оноох нь зүйтэй гэж тус улсын прокурорын газраас мэдээлсэн байна. Ахмад И-гийн хамгийн том гэм буруу нь зорчигчдыг орхиж явсан, хар амиа хоохойлж аврагдсан, мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгснөөс гадна өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гэх мэт юм.

Түүнээс гадна хөлгийн багийн гурван хүнд цаазаар авах шийтгэл оноох магадлал өндөр байгаа бол гурван хүнд бүх насаар нь хорих шийтгэл оноох төлөвтэй байна. Харин гаталга онгоцны багийн үлдсэн 11 хүнд 15-30 жил хорих шийтгэл төлөвлөжээ. Севол гаталга онгоц нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 476 зорчигч тээвэрлэж яваад осолдож, ердөө 174 хүн л амьд гарсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Севол хөлгийн ахмадад ялын дээд хэмжээ өгөх магадлалтай байна  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй