Шууд Chart

Дилма Русеф шинэчлэл хийхээ амлав

2014-10-29 09:38:34

Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд тун бага хувийн зөрүүтэйгээр сөрөг хүчний нэр дэвшигчийг ялсныхаа дараа хатагтай Дилма Русеф эв нэгдлийг хангахын төлөө ажиллахаа амлалаа. Бразилчуудын 51.6 хувийн дэмжлэгийг хүлээсэн тэрээр яриа хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдэхийг гол чиглэл болгохоо мөн мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд Бразилд авлига хүнд суртал болон төрийн үйлчилгээ хангалтгүй байгааг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Гэхдээ 2010 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж буй Русеф Бразилчуудын дунд одоо ч нэр хүнд сайтай байгаа нь Засгийн газрын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдтэй холбоотой ажээ.

Түүний Хөдөлмөрчдийн Нам 2002 оноос хойш төрийн эрх барьж байгаа бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дахин дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх болж байна. Гэхдээ эрх баригч намын дэмжигчдийн тоо буурсныг тус нам болон сөрөг хүчний Социал Демократ Намын авсан саналын зөрүү 2010 онд 12 хувь байснаа энэ жилийн сонгуулиар гурван хувь болж буурснаас харж болохоор байгааг ажиглагчид онцлож байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дилма Русеф шинэчлэл хийхээ амлав  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй