Шууд Chart

Нохойн гөлөгний хэмжээтэй аалз олджээ

2014-10-29 10:13:13

 

АНУ-ын Харвардын их сургуулийн амьтан судлалын музейн энтомологич, гэрэл зурагчин Петр Наскреки Америкийн ширэнгэн ойд судалгаа хийж яваад нохойн гөлөгний хэмжээтэй том аалзтай таарчээ.

Аалз нь ойролцоогоор 170 грамм жинтэй, нэг хөл нь л 30 см хүртэл урт бөгөөд шувуугаар хооллож чаддаг дэлхийн хамгийн том аалз юм.

Асар хүчтэй хөлтэй эл аалз хурдтай явж байгаа үедээ адууны давхих, цогиулах чимээтэй төстэй дуу гаргадаг байна. Биеийг нь бүрхсэн үстэйн дээр өргөстэй гэнэ.
 
Тэр өргөс нь биеэ хамгаалах зориулалттай бөгөөд хүний биед хүрвэл асар их өвтгөж, загатнаа үүсгэдэг гэж эрдэмтэн П.Наскреки ярилаа. Мөн таван см-ийн урттай хоёр соёотой байжээ.

 

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нохойн гөлөгний хэмжээтэй аалз олджээ  
Үзсэн: 2947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй