Шууд Chart

"Хонда"-гийн гүйцэтгэх захирал "20 хувьдуулав"

2014-10-29 10:17:33

Эргүүлэн таталттай холбоотой асуудал нь даамжирч байгаа Honda компанийн гүйцэтгэх захирал Таканобу Ито гурван сарын турш цалингийнхаа 20 хувиар торгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл түүний орлого 47 мянган ам.доллараар буурах нь ээ. Мөн Хондагийн ТУЗ-ийн дарга Фумихико Икэ болон бусад 11 захирлын цалинг ирэх сараас эхлэн 10 хувиар танах юм байна. CNN-ийн мэдээлснээр хамгийн сүүлийн санхүүгийн жилд захирал Ито $944 мянгын цалин, $444 мянгын нэмэгдэл урамшуулал авчээ.

Гэхдээ түүний нийт цалин АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн удирдлагуудын орлогоос хавьгүй бага аж. Тухайлбал "General Motors"-ийн гүйцэтгэх захирал Мэри Баррагийн үндсэн цалин $1.6 сая ба жилд нийт $14.4 саяын нэмэгдэл авдаг байна.

"GM"-той адилаар "Honda Motors"-ийг "Гэмтэлтэй авто машин үйлдвэрлэсэн, худалдан авагчдад анхааруулаагүй, худалдаанаас эргүүлэн татаагүй" гэх шалтгаанаар буруутгаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр "Honda" компани аюулгүйн дэр нь гэмтэлтэй 5.1 сая автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Хонда"-гийн гүйцэтгэх захирал "20 хувьдуулав"  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй