
Аравдугаар сарын 29-ны өдөр тутмын сонинуудын онцлох, мэдээ материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонины” энэ өдрийн тэргүүн нүүрээс ““Их театр”-ын тайзнаа Монголын алтан хоолойтнууд дуулах гэж байна”, “Т.Гантулга: Манай нам ийм бүдүүлэг, энгийн PR хийдэггүй” зэргийг унших боломжтой. Мөн “Ардчиллын алдаа оноо”, “Таван толгойн Зүүн Цанхийн олборлолт ийм шалтгаанаар зогсчээ” зэрэг мэдээ, материалыг уншаарай.
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “Монголын нийслэл, дэлхийн хот Улаанбаатар” фото сурвалжлага, “П.Цэрэндагва: Сонгосон нийгмийнхээ алдааг засахын төлөө бид хичээх ёстой” ярилцлага, “Янгир яагаад үхснийг мэддэг мэргэжилтэн алга” эрэн сурвалжилсан тэмдэглэл зэргийг онцолжээ. Түүнчлэн “Их хаанаа дахиад “ичээх” үү”, “Эмч нарын “давхар дээл”-ийг тайлъя”, “Сэтгүүлчид эх орон, ард түмнийхээ эсрэг ажиллаж болохгүй” зэрэг материалуудыг унших боломжтой ажээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодорлоо”, “Томилох уу, огцруулах уу”, “Б.Баянмөнх: Бизнесийнхний хувьд татварынхан хадны мангаа”, “Гоё нэртэй, гавихгүй амжилттай “Эрдэнэс”-т компаниуд”, “Шинэ сурах бичиг буюу хулгайн ажил”, “Клавз Даал Кристенсен: МСҮТ-ийн оюутнууд ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна” зэрэг материалыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Б.Дөлгөөн: Дэлхийн хэрэглээний “Мангас” Хятадын импортын нэг хэсгийг эргүүлэх боломж бидэнд байна”, “Шүүхийн төсвийн тухай тоймчид ярьж байна”, “Д.Дорждэрэм: Уран хүн болгон бурхан бүтээдэггүй”, “Шин Дон Хюк: Дэлхий нийтэд Пхеньяны хорих лагерийн талаар ярьсан нь л миний “гэм” зэргийг уншаарай.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Орон нутгийн иргэд хэт улстөржилтөөс залхжээ”, “Ё.Лхагвасүрэн: Сурагч Х-г амиа хорлосныг тогтоосон” зэргийг унших боломжттой юм.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын дарга С.Баясгалан хэний шахаа вэ”, “Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын дуудлагаар Н.Энхбаяр ирээд буцав уу”, “Мобиком уучлал гуйх ёстой”, “Нэгийг сүйтгэж, нөгөөг сүндэрлүүлсээр байх уу” зэрэг материал нийлэгдсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.