Шууд Chart

“Хөх уулсын сүүдэр” роман хэвлэгдлээ

2014-10-29 10:47:58

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Дагмидаа өөрийн шинэ номоо хэвлүүлжээ. Тэрбээр энэ удаад “Хөх уулсын сүүдэр” нэртэй романыг уншигчдадаа өргөн барьжээ.

Тус ном түүний анхны үргэлжилсэн үгийн ном бөгөөд дархад ястан, бөөгийн амьдралыг гүн гүнзгий илэрхийлсэн ном болсон байна.

Тэрбээр өмнө нь “Сарны халуун” /2008/, “Хөл нүцгэн шувууд” /2008/, “Нууранд хоносон сар” /2011/, “Нар ачсан тэмээ” /2011/, “Усны сар” /2013/ зэрэг яруу найргийн номууд хэвлүүлж байсан юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хөх уулсын сүүдэр” роман хэвлэгдлээ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй