Шууд Chart

Жингээ хассан Англичуудын хэтэвч зузаарах уу

2014-10-29 10:55:05

Илүүдэл жинтэй Англичууд эрүүл мэнддээ анхаарч, жингээ хассаныхаа төлөө удахгүй бэлэн мөнгө болон бусад төрлийн урамшуулал авдаг болж магадгүй байна. CNN-ийн мэдээлснээр Их Британийн NHS буюу Эрүүл Мэндийн даатгалын сангийн удирдлагууд илүүдэл жингээ хаяж, эрүүл хэв маягаар амьдарч буй ажилтнуудаа шагнаж урамшуулсан компаниудыг дэмжихээр зэхэж байгаа юм. Тус улсад хамгийн олон хувь хэвлэгддэг "The Sun" сонины нэрийдсэнээр "Фунтыг Фунтээр" хэмээх санаачлага нь "NHS" санд төвлөрөх ёстой төсөв мөнгө дутагдалтай байгааг шийдэх зорилготой төлөвлөгөөний нэг хэсэг юм байна.

Тус сангийн удирдлагууд засгийн газраас 8 тэрбум фунт стерлингийн санхүүжилт хүсэхээр төлөвлөсөн бөгөөд үлдсэн шаардлагатай хөрөнгийг босгохдоо илүүдэл жинтэй холбоотой өвчлөлд зарцуулдаг мөнгөө хэмнэх зэрэг арга хэмжээ авах ажээ. Албан ёсны статистик мэдээллээр насанд хүрсэн Их Британичуудын бараг гуравны хоёр нь илүүдэл жинтэй, эсвэл хэт таргалалттай байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Жингээ хассан Англичуудын хэтэвч зузаарах уу  
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй