
Фэйсбүүк компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгаас давсан дүнтэй гарлаа. Энэ улиралд фэйсбүүкийн борлуулалт 3.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар өссөн дүн болсон байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжийнх нь зар сурталчилгааны борлуулалтад эзлэх хувь 66 хувь болж өсчээ. Энэ нь өмнөх улирлаас дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин цаашид буюу IV улиралд тус компанийн орлого 40-47 хувиар өсөх бол, борлуулалт нь 3.6-3.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлвийг фэйсбүүкийн удирдлагууд танилцуулсан байна.
Фэйсбүүкийн орлого 59 хувиар өсчээ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.