Энэтхэгийн цагдаа нар 40 метр туннел ухаж банк дээрэмдсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. BBC-ийн мэдээлснээр дээрэмчид хойд хэсгийн Харьяа мужийн нэгэн хот дахь "Punjab National Bank"-ийн сейф орших хэсэг рүү шөнийн цагаар туннел ухаж, улмаар бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад эд зүйлсийг хулгайлсан бөгөөд тэдгээр нь олон зуун мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Цагдаа нарын хэлснээр гэмт этгээдүүд банкны ойролцоо орших хоосон байшингаас нүх ухаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Болливудын "Dhoom" хэмээх кинонд ийм үйл явдал гардаг бөгөөд хулгайч нар тус киноноос санаа авсан байж болзошгүй гэнэ. Дээрмийн хэргийг мөрдөх тусгай багийг бүрдүүлээд байгаа ч ямар нэгэн сэжигтнийг баривчлаагүй байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Банк дээрэмдэхийн тулд 40 метр туннел ухжээ | ||
Үзсэн: 1705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.