Казахстаны яруу найрагч, хөгжмийн зохиолч Курмангазы Сагырбайулыг Оросын яруу найрагч Александр Пушкинтэй халуун дотноор үнсэлцэж буйгаар дүрсэлсэн зурагт хуудас гаргасан зар сурталчилгааны агентлагийг их хэмжээний мөнгөөр торгосон байна. "Havas Worldwide Kazakhstan" хэмээх тус агентлаг 34 сая тэнгэ буюу 186 мянган ам.долларын торгуулийг төлж чадахгүй тул шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Сурталчилгааны агентлагийн захирлын хэлснээр бол торгууль ногдуулах шийдвэр "утгагүй" алхам болсон аж.
"Tengri" мэдээллийн агентлагийн мэдээлснээр "Havas" агентлагт түүнчлэн үндэсний хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйхыг үүрэг болгосон байна. Маргаан дагуулсан зургийг өнгөрсөн наймдугаар сард олон нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд энэ нь ижил хүйстнүүдийг эсэргүүцэгч идэвхтнүүдийн дургүйцлийг хүргэжээ. Тодруулбал, тус зураг Казахстанчууд болон Оросуудыг доромжилж байна хэмээн "Kurmangazy Conservatory" институтийн 34 албан хаагч, оюутнууд өнгөрсөн сард цагдаад гомдол мэдүүлж, тус бүр нэг сая тэнгэ нэхэмжилсэн байна. Гэхдээ "Havas" агентлаг хөрш Киргизстанд болсон зар сурталчилгааны тэмцээнд оролцох зорилгоор зургийг бүтээсэн, олон нийтийн хүртээл болгохоор зориогүй гэж мэдэгджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Торгууль авчирсан "үнсэлт" | ||
Үзсэн: 2787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.