![](/uploads/201308/news/thumb/812ca62b6b673470f3f3fa3da8327708_x3.jpg)
Өнөө өглөө 10.00 цагаас хуралдахаар товлогдсон МАН-ын бага хурал эхлээгүй байна.
“Тусгаар тогтнолын ордон”-д нийт 310 хүний эрцтэйгээр хуралдах уг хурлын эрц бүрдэлт гүйцэхгүй байгаа тул ийн хүлээлтийн байдалд орсон аж.
Дашрамд дурдахад МАН-ын Бага хуралд намын дарга Ө.Энхтүвшин намынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавихаар болжээ. Харин “Шинэчилье” хөдөлгөөний залуусын төлөөлөл болж чухам хэн илтгэл тавих нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус хөдөлгөөнийхний зүгээс намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсний дүнд ийнхүү төлөөлөл нь илтгэл тавихаар болсон байна.
МАН-ын бага хурал эхлээгүй байна | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.