Өнөөдөр Дэлхийн тархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Харвалт судлалын нийгэмлэгийнхэн олон нийтэд мэдээлэл хийлээ. Дэлхий нийт энэ өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бол манай улс 2009 оноос эхлэн иргэддээ тархины цус харвалтаас сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөө өгч эхэлсэн билээ.
“Энэ өвчинд 40-70 насныхан ихэвчлэн өртдөг бөгөөд сүүлийн үед энэ нас харьцангуй залуужиж байна” гэж Монголын Харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Энхсайхан, Улсын клиникийн III эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа нар ярьж байв.
Энэхүү өвчин нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй бөгөөд энэ өвчинд архи тамхи, сахар, өөх тосны зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал мөн нөлөөлдөг гэнэ. Манай улсад тус өвнөөр өвчилсөн хамгийн залуу тохиолдол 18 настай байсан гэх баримт байдаг ажээ.
Тархинд цус харвах өвчнийг нэг цагийн дотор эмчлэхгүй бол тахир дутуу болох магадлал өндөр байдаг гэнэ. Энэ жил уг өдрийг угтан эмэгтэйчүүдрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулах ажээ.
Тархины цус харвалтын хамгийн залуу тохиолдол 18 настай байжээ | ||
Үзсэн: 3122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.