АНУ-ын Чикагод уран гулгалтын “Skate America” гран-при тэмцээн болж, өнгөрөгч бямба гарагт өндөрлөлөө. Тус тэмцээн ганцаарчилсан болон бүжгийн хосын төрлүүдээр явагдсан байна.
“Skate America” гран-при тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын 15 настай залуу уран гулгагч Елена Радионова түрүүлж, Залуучуудын ДАШТ-ий хоёр дахь цомоо өргөлөө. Удаах байрт Елизавета Туктамышева орсон бол АНУ-ын тамирчин хүрэл дээр бууж, БНСУ-ын 17 настай уран гулгагч Пак Суён 170.43 онооны үнэлгээ авч, тавдугаар байрт шалгарсан байна.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон 12 гулгагчаас энэ оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Японы Тацуки Мачида 269.09 оноогоор түрүүлсэн бол АНУ-ын Жасон Браун (234.17), Канадын Нам Нгуен (232.24) нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. "Сочи-2014" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстаны Денис Тен дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Харин тэмцээний хосын төрөлд ОХУ-ын тамирчид болох Юко Кавагуки, Александр Смирнов нар түрүүлжээ.
ОХУ-ын Радионова Залуучуудын ДАШТ-ий хоёр дахь цомоо өргөлөө | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.