![](/uploads/201308/news/thumb/a5ae958f84135e440118db5f764fa2d8_x3.jpg)
“Эерэгээр амьдарцгаая” уриан дор эрүүл идэвхтэй амьдарлын хэв маягийг хүүхэд залуучуудын хэвшил болгох зорилгоор “М-Си-Эс Кока-Кола” компани “TLG13” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн “Спрайт 3-ын эсрэг 3” 8-р сарын 3-аас 12-ны өдрүүдэд болно.
Тэмцээн Багануур, Эрдэнэт, Дархан болон Улаанбаатар хот гэсэн маршрутаар нийт 10 өдрийн турш болох юм. Тэмцээнийг хүсэн хүлээдэг, сагсан бөмбөгт хайртай хүүхэд залуучуудад сайхан мэдээ болж байна. Энэ жилийн тэмцээний шагналын сангийн хувьд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод аваргалсан багуудад 200 мянган төгрөг, өргөмжлөл, алтан медаль, “М-Си-Эс Кока-Кола” компанийн “Спрайт” брэндийн нэрийн шагнал, хоёрдугаар байранд 150 мянган төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль, “М-Си-Эс Кока-Кола” компанийн “Спрайт” брэндийн нэрийн шагнал, гуравдугаар байранд 100 мянган төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл “М-Си-Эс Кока-Кола” компанийн “Спрайт” брэндийн нэрийн шагналаар тус тус шагнах юм.
Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээн:
Багануур хотод энэ сарын 3-нд,
Эрдэнэт хотод энэ сарын 5-нд,
Дархан хотод энэ сарын 7-нд
Улаанбаатар хот: Сүхбаатарын талбайд
Баянгол , Хан-Уул энэ сарын 9-нд
Чингэлтэй, Сонгино-Хайрхан энэ сарын 10-нд
Сүхбаатар , Баянзүрх энэ сарын 11-нд
Аваргын төлөөх тэмцээн энэ сарын 12-ны өдөр болох юм.
“Спрайт 3 эсрэг 3” Тэмцээн эрэгтэй : 15-18, 18-аас дээш хоёр насны ангиллаар, эмэгтэй нэг нас гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм.
“Спрайт 3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн болж байна | ||
Үзсэн: 4150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.