"Deutsche Bank" хууль эрхзүйн асуудалд зарцуулах мөнгөний хэмжээ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар улиралд алдагдал хүлээсэн байна. Германы хамгийн том банкны алдагдлын хэмжээ энэ оны 6-9 дүгээр сард 92 сая еврод хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед тус банк 51 сая еврогийн ашигтай ажиллаж байжээ. "Deutsche Bank" хууль эрхзүйн асуудлаа шийдэхэд зориулж 894 сая еврог төсөвлөсөн талаар BBC мэдээлж байна.
Тодруулбал, тус банк багагүй асуудалд орооцолдоод байгааг олон улсын хууль сахиулагч байгууллагуудын торгуулийн хэмжээ өссөнөөс харж болох юм. Жишээ нь, Libor буюу Лондоны банк хоорондын жишиг хүүг зохиомлоор өөрчлөхөд оролцсон гэж "Deutsche Bank"-ийг буруутгаад байна. Үүнээс гадна АНУ-ын хууль сахиулагчид Иран гэх мэт хар жагсаалтад багтсан улсуудтай хамтран ажиллаж, хоригийг нь зөрчсөн байж магадгүй хэмээн тус банкийг шалгаж байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Германы хамгийн том банк алдагдал хүлээв | ||
Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.